- Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
- Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсныг олон улсын гурван агентлаг албан ёсоор баталж, зарлаж буй нь энэ оны санхүүгийн салбарын онцлох үйл явдлуудын нэг болж байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өнгөрсөн ес болон аравдугаар сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан.
“Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, тогтвортой” болж сайжрахад, Засгийн газрын өрийн дарамт буурсан, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн гэж тайланд онцолжээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” болсноор төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.