bnr-0
Авто зам дагуух үйлчилгээний газруудын мэдээллийг Google Map-д байршуулна
06 сарын 21, 2024
ХУВААЛЦАХ
  • Хөдөө орон нутгийн чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map-д оруулна.
  • Стандартын дагуу тоноглосон машинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google map” систем рүү оруулах юм байна.
Зөвхөн авто замаар хязгаарлагдахгүй түүний ойролцоох сум, суурин газар, аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг ч мөн оруулах юм байна.

Хөдөө орон нутгийн чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай хамтран ажиллахаар болжээ.

Эхний ээлжинд баруун бүс буюу Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий-Улаангом-Улиастай-Тосонцэнгэл-Цэцэрлэг-Хархорин-Булган-Орхон-Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улс, улсын чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжийн зургийг стандартын дагуу тоноглосон машинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google map” систем рүү оруулах юм байна. Мөн Булган боомтоос Цагааннуур боомт хүртлэх олон улсын АН4 авто замын зургийг оруулна. 

Зөвхөн авто замаар хязгаарлагдахгүй түүний ойролцоох сум, суурин газар, аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг ч мөн оруулах юм байна.  

mobile-logo