Өмнөговь аймагт анх удаа үйлдвэр, технологийн парк байгуулагдаж байна
09 сарын 10, 2024
ХУВААЛЦАХ
- Даланзадгад хотоос урагш 100 га бүхий талбайд үйлдвэр,технологийн паркийг байгуулж байна.
- Үйлдвэр, технологийн паркад ингэний сүүний үйлдвэр, хуванцар боловсруулах мөн ноосны үйлдвэр баригдаж байна.
Даланзадгад хотоос урагш 100 га бүхий талбайд үйлдвэр,технологийн паркийг байгуулж байна. Энд: олон нийтийн бүс,хөнгөн үйлдвэрийн бүс,барилгын материал үйлдвэрлэлийн мөн нөөц талбайн бүс гэсэн төлөвлөлтөөр барилга, байгууламжаа барьж байна.
Аймгийн хөрөнгө оруулалтаар тухайн үйлдвэрийн бүсийн дэд бүтцийг шийдвэрлэж өгсөн. Өнөөдрийн байдлаар, ингэний сүүний үйлдвэр 95 хувь, хуванцар боловсруулах үйлдвэр 60 хувь,ноосны үйлдвэрийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.Мөн ган хийцийн үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, бетон эдлэлийн үйлдвэрүүд баригдахаар ажлаа эхлүүлээд байна.
Дулааны цахилгаан станцаас урагш байрлах, ашиглагдахгүй байсан талбайг Өмнөговь аймаг ийнхүү үйлдвэрийн бүс болгон хөгжүүлж байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ