bnr-0
Хятадын экспорт 8.7 хувиар өслөө
09 сарын 10, 2024
ХУВААЛЦАХ
  • БНХАУ-ын экспорт наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өслөө.
  • Харин тус хугацаанд импорт 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Хятадын Гаалийн агентлаг мэдэгдлээ.
БНХАУ-ын экспорт наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өслөө.

БНХАУ-ын экспорт наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өслөө. Харин тус хугацаанд импорт 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Хятадын Гаалийн агентлаг мэдэгдлээ.

Хятадын худалдааны гол түншүүд болох АНУ, Европын Холбоо, Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг орнуудад нийлүүлсэн экспортын хэмжээ бүгд өсөлттэй гараад буй. 

Харин ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 1 хувиар буурсан бол экспорт 10 хувиар өссөн байна.

Тус улс АНУ болон Европын Холбоотой худалдаа болон геополитикийн хурцадмал байдалтай байгаа ч наймдугаар сарын гадаад худалдааны үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг даваад байгаа аж.   

mobile-logo