МИАТ компани "Boeing 787-900 Dreamliner" загварын хоёр дахь онгоцоо хүлээн авлаа
04 сарын 25, 2024
ХУВААЛЦАХ
Boeing 787-900 Dreamliner" нь 1110 км/цаг хүртэл хурдлах чадамжтай.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нь алсын хараа, бизнесийн зорилт, агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнөөдөр “Boeing 787-900 Dreamliner” загварын хоёр дахь хөлгөө хүлээн авлаа.
МИАТ компани тус загварын агаарын хоёр хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг өнгөрсөн оны тавдугаар сард Ирландад төвтэй "AerCap" компанитай байгуулсан билээ.
"Boeing 787-900 Dreamliner" нь 1110 км/цаг хүртэл хурдлах чадамжтай иргэний нислэгийн хамгийн хурдан онгоцнуудын нэг бөгөөд түлш бага зарцуулдгаараа давуу талтай юм.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ