bnr-0
"Nvidia"-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ
10 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын чип үйлдвэрлэгч "Nvidia" компанийн хувьцааны ханш даваа гарагт 2.4 хувиар өсч, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч хаагдлаа. 
  • Тус компанийн хувьцааны ханш энэ оны зургадугаар сарын 18-нд 135.58 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан бол даваа гарагийн хаалтын арилжаагаар нэгж хувьцааны ханш 138.07 ам.долларт хаагдаад буй. 
"Nvidia"-ийн хувьцааны ханш он гарснаар 180 хувь өссөн бөгөөд 2023 оны эхэн үеэс ес дахин тэлсэн үзүүлэлттэй байна. 

АНУ-ын чип үйлдвэрлэгч "Nvidia" компанийн хувьцааны ханш даваа гарагт 2.4 хувиар өсч, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч хаагдлаа. 

Тус компанийн хувьцааны ханш энэ оны зургадугаар сарын 18-нд 135.58 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан бол даваа гарагийн хаалтын арилжаагаар нэгж хувьцааны ханш 138.07 ам.долларт хаагдаад буй. 

"Nvidia"-ийн хувьцааны ханш он гарснаар 180 хувь өссөн бөгөөд 2023 оны эхэн үеэс ес дахин тэлсэн үзүүлэлттэй байна. 

"Nvidia"-ийн график боловсруулах нэгжүүд буюу GPU нь ChatGPT зэрэг хиймэл оюуны дэвшилтэт загваруудыг бий болгоход ашиглагддаг бөгөөд "Microsoft", "Meta", "Google", "Amazon" зэрэг технологийн аварга компаниуд тус компанийн GPU-г асар их хэмжээгээр худалдан авч байгаа юм. 

Тус компанийн орлого сүүлийн таван улирлын турш улирал бүр хоёроос гурав дахин өссөн байна. LSEG-ийн шинжээчдийн таамаглалаар энэ оны үлдсэн хугацаанд "Nvidia"-ийн орлогын өсөлт удаашралтай байх төлөвтэй байгаа бөгөөд гуравдугаар улиралд 82 орчим хувиар өсч, 32.9 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж.   

mobile-logo