bnr-0
"Рио Тинто Монгол" ХХК-ийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнг өнөөдрөөс нээж байна
07 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
"Рио Тинто Монгол" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.2 га газрыг ногоон байгууламж болгож, цоо шинээр шинэчлэн тохижуулжээ.

"Рио Тинто Монгол" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.2 га газрыг ногоон байгууламж болгож, цоо шинээр шинэчлэн тохижуулжээ.

Паркийн Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласан байна.

Нийслэлийн зүрхэнд бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийнхээ үүд хаалгыг өнөөдрөөс нээж байгаа бөгөөд уг хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн турш үргэлжилсэн юм.   

mobile-logo