bnr-0
"Google" цөмийн эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлнэ
10 сарын 15, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын технологийн "Google" компани цөмийн реактор хөгжүүлэгч "Kairos Power"-аас эрчим хүч худалдаж авахаа даваа гарагт мэдэгдлээ.
  • Дэлхий дахинаа технологийн компаниуд хиймэл оюуныг хөгжүүлэх үүднээс их хэмжээгээр дата төвүүдийг бүтээн байгуулж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлээд буй.
"Google" компани "Kairos Power" компанийн жижиг модульт реакторуудаас эрчим хүч худалдаж авахаа мэдэгдээд байна.

АНУ-ын технологийн "Google" компани цөмийн реактор хөгжүүлэгч "Kairos Power"-аас эрчим хүч худалдаж авахаа даваа гарагт мэдэгдлээ.

Дэлхий дахинаа технологийн компаниуд хиймэл оюуныг хөгжүүлэх үүднээс их хэмжээгээр дата төвүүдийг бүтээн байгуулж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлээд буй. Уг эрэлтийг хангах үүднээс компаниуд цөмийн эрчим хүч рүү шилжиж эхлээд байна.

"Google" компани "Kairos Power" компанийн жижиг модульт реакторуудаас эрчим хүч худалдаж авахаа мэдэгдээд байна.

“Цөмийн эрчим хүч нь бидний цэвэр эрчим хүчний өсөлтийг дэмжих, хиймэл оюун ухааны дэвшлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид итгэж байна. Сүлжээнд эдгээр технологийг бий болгоход дэмжлэг үзүүлэх цэвэр, найдвартай эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй юм” хэмээн "Google"-ийн Эрчим хүч, уур амьсгал асуудал хариуцсан захирал Майкл Террелл дурдлаа.

Дата төвүүдэд 24/7 найдвартай эрчим хүч шаардлагатай бөгөөд цэвэр, уг ачааллыг хангаж чадах цорын ганц эрчим хүчний эх үүсвэр бол цөмийн эрчим хүч юм.   

mobile-logo