- Өмнөд Солонгос улсын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани пүрэв гарагт энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, АНУ-ын зах зээл дэх улирлын цэвэр ашиг дээд түвшинд хүрсэн талаар мэдэгджээ.
- “Hyundai” 2024 оны хоёрдугаар улиралд 2.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар өссөн үзүүлэлт юм.
- Нийт борлуулалтын 80 орчим хувийг SUV автомашины борлуулалт эзэлж байгаа бол хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн хэмээн “Hyundai” мэдэгдэв.
Өмнөд Солонгос улсын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани пүрэв гарагт энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, АНУ-ын зах зээл дэх улирлын цэвэр ашиг дээд түвшинд хүрсэн талаар мэдэгджээ.
Тус компанийн зүгээс АНУ-ын цахилгаан тээврийн хэрэгслийн бодлогод гарч болзошгүй өөрчлөлтийг харгалзан үзэж, хосолсон хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг өргөжүүлэхээ мэдэгдээд буй.
Түүнчлэн, инфляц, үнийн өрсөлдөөн зэрэг эдийн засгийн хүчин зүйлс нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа тул компанийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа талаар “Hyundai”-ийн зүгээс дурдсан юм.
“Hyundai” 2024 оны хоёрдугаар улиралд 2.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хувиар өссөн үзүүлэлт юм.
“Hyundai”-ийн АНУ дахь автомашины борлуулалт хоёрдугаар улиралд 2.2 хувиар өссөн бөгөөд тус улсад дээд зэрэглэлийн SUV загварууд болон хосолсон хөдөлгүүрт автомашины нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр зарим өрсөлдөгчдөөсөө илүү амжилт үзүүлж чадсан юм. Харин автомашин үйлдвэрлэгчийн хоёр дахь том зах зээл болох Өмнөд Солонгос улс дахь дотоодын автомашины борлуулалт хоёрдугаар улиралд 10 хувиар буураад буй.
Нийт борлуулалтын 80 орчим хувийг SUV автомашины борлуулалт эзэлж байгаа бол хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн хэмээн “Hyundai” мэдэгдэв.