СПОНСОРЫН КОНТЕНТ
“Монложистикс Групп” “ТЭСО Групп”-ийн охин компанид хөрөнгө орууллаа
ХУВААЛЦАХ
“Төв Азийн Зам” компанийг “Монложистикс Групп” нь өөртөө нэгтгэснээр томоохон зах зээлд богино хугацаанд нэвтэрч байгаагаар онцлогтой юм.

“Монложистикс Групп” тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагааныхаа зах зээлийг тэлж, “ТЭСО Групп”-ийн охин компани болох “Төв Азийн Зам” компанийн хувьцааг худалдан авах, хөрөнгө оруулах замаар хяналтын багц буюу 51 хувийг өөртөө нэгтгэлээ.

“Төв Азийн Зам” компани нь тээвэр ложистикийн чиглэлээр 2012 онд “ТЭСО Инвестмент”-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байсан ба суудлын автомашины импортын тээврийн зах зээлд томоохон байр суурь эзэлж буй. Суудлын автомашины зах зээл нь Монгол Улсын нийт импортын 20 хувийг дангаар бүрдүүлдэг ба улсын хэмжээнд импортын дүнгээр хоёрдугаарт бичигддэг.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй өссөн уг зах зээл нь 2024 оны эхний хагасын байдлаар өсөлтөө хадгалж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105 хувиар өссөн үзүүлэлттэй байна. “Төв Азийн Зам” нь тус зах зээлд олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй суудлын автомашины лизингийн үйлчилгээнд инновац хөгжүүлж, “Translease” үйлчилгээг салбартаа нэвтрүүлжээ.

“Төв Азийн Зам” компанийг “Монложистикс Групп” нь өөртөө нэгтгэснээр томоохон зах зээлд богино хугацаанд нэвтэрч байгаагаар онцлогтой юм. Мөн “Монложистикс Групп” нь “Төв Азийн Зам” компанийн тээврийн үйл ажиллагааг илүү бүтээмжтэй болгох, өөрийн ноу-хау болоод технологи, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх замаар хэрэглэгч болон бусад оролцогч талуудад үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж буй аж.

Түүнчлэн “Монложистикс Групп” нь үндэсний топ группүүдийн нэг болох “ТЭСО Групп”-тэй бизнес хамтрагч болсноор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон шинэ боломжуудыг нээх гарц үүсэж байгаа юм.

Компанийг нэгтгэх үйл явцыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэн тооцохоор хэлэлцээр хийсэн ба уг нэгтгэлийн дүнд “Монложистикс Групп”-ийн борлуулалтын орлого 15-20 хувь, хүлээгдэж буй цэвэр ашиг 10-15 хувиар нэмэгдэх эерэг хүлээлттэй байна.   

mobile-logo