bnr-0
Apple Maps шинэчлэгдэж, гар утасны газрын зургийн өрсөлдөөн ширүүсэж эхэллээ
11 сарын 19, 2024
ХУВААЛЦАХ
  • Apple компани iOS 18 үйлдлийн системийн шинэчлэлээр Apple Maps-д хэд хэдэн давуу талыг нэвтрүүллээ.
  • АНУ-д Maps-ийг 62-66 сая хэрэглэгч хэрэглэдэг.
Зөвхөн АНУ-ын хэрэглэгчдийг авч үзэхэд Google Maps 118 сая орчим хэрэглэгчтэй бол Apple Maps 62-66 сая хэрэглэгчтэй.

Apple компани Google Maps-ийн хэрэглэгчдийг Apple Maps руу татах зорилгоор iOS 18 үйлдлийн системийн шинэчлэлээр хэд хэдэн давуу талыг нэвтрүүллээ.

Зөвхөн АНУ-ын хэрэглэгчдийг авч үзэхэд Google Maps 118 сая орчим хэрэглэгчтэй бол Apple Maps 62-66 сая хэрэглэгчтэй. Гар утасны газрын зургийн өрсөлдөөнд үнэмлэхүй ялагдаж буй Apple Maps-ийг  сайжруулах, хэрэглэгчдийн хамгийн түрүүлж ашигладаг аппликейшн болгох зэрэг хэд хэдэн асуудал бий. Үүнийгээ ч анзааран дараах сайжруулалтуудыг хийжээ. 

1. Хөдөө, орон нутгийн зам, байршлыг сайжруулсан

2. Илүү сайн томруулж харах боломжтой болсон

3. Явган аялал хийх маршрут зохиох

4. Өөрийн байнга явдаг маршрутаа үүсгэх зэрэг  шинэчлэл энэ удаагийн сайжруулалтад багтсан байна.  

mobile-logo