bnr-0
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долоо хоногт Монгол Улсад айлчилна
08 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн албанаас албан ёсоор зарлалаа.
  • Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчлах ба Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн албанаас албан ёсоор зарлалаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн албанаас албан ёсоор зарлалаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчлах ба Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох аж.

Энэхүү айлчлал нь В.Путин Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн оронд түүний хийж буй анхны айлчлал болох юм. 2023 оны Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Путинийг сэжигтнээр татан баривчлах шийдвэрийг ОУЭХШ-ээс гаргасан юм.   

mobile-logo