bnr-0
“TikTok”-ийн АНУ дахь бизнес 50 тэрбум ам.доллароор үнэлэгдэж магадгүй
01 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Хэрэв толгой компани “ByteDance” АНУ дахь бизнесээ тус улсын дотоодын компанид худалдвал энэ хоригоос зайлсхийх боломжтой юм.
  • “TikTok” 2024 оны гуравдугаар сард 60 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол үнэлгээ нь улс төрийн нөхцөл байдал, зах зээлийн өөрчлөлтийн улмаас буурчээ.
  • Зарим эх сурвалжийн мэдээлснээр “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг 30-35 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бөгөөд албадлагын хэлбэрээр зарагдах тул энэ үнэ буурч болзошгүйг онцолжээ.
“TikTok” АНУ-д 115 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд энэ нь “Instagram”-ийн 131 сая хэрэглэгчээс арай бага боловч “Snapchat”, “Pinterest”, “Reddit”-ийг давсан үзүүлэлт юм.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн улмаас “TikTok” платформ хоригт орох эрсдэлтэй нүүр тулгараад буй. Хэрэв толгой компани “ByteDance” АНУ дахь бизнесээ тус улсын дотоодын компанид худалдвал энэ хоригоос зайлсхийх боломжтой юм. Одоогоор тэд бизнесээ зарах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс Илон Маскийг худалдан авагчийн нэг хувилбараар авч үзэж буй.  Хэрэв худалдах шийдвэр гарвал 40-50 тэрбум ам.доллароор үнэлэгдэхээр байна гэж “CFRA Research” тооцоолжээ.

“TikTok” АНУ-д 115 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд энэ нь “Instagram”-ийн 131 сая хэрэглэгчээс арай бага боловч “Snapchat”, “Pinterest”, “Reddit”-ийг давсан үзүүлэлт юм. Гэвч “TikTok” 2024 оны гуравдугаар сард 60 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол үнэлгээ нь улс төрийн нөхцөл байдал, зах зээлийн өөрчлөлтийн улмаас буурчээ. Мөн шинжээчдийн үзэж буйгаар “TikTok”-ийн алгоритм худалдан авалтад багтахгүй тул үнэлгээ нь илүү буурах магадлалтай аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг 30-35 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бөгөөд албадлагын хэлбэрээр зарагдах тул энэ үнэ буурч болзошгүйг онцолжээ. Мөн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалт нь худалдааны үйл явцыг төвөгтэй болгох гол хүчин зүйл гэж шинжээчид үзэж байна.

Үүний зэрэгцээ, Франк МакКурт, Кевин О’Лири нарын хөрөнгө оруулагчдын бүлэг “TikTok”-ийн алгоритмгүйгээр АНУ дахь бизнесийг нь 20 тэрбум ам.доллароор худалдаж авах санал гаргаад байгаа аж.   

 

mobile-logo