- “PepsiCo” компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтийг давлаа.
- “PepsiCo” 2024 оны хэтийн төлөвөө дахин баталгаажуулж, оны эцэст орлогын органик өсөлтийг хамгийн багадаа 4%, нэгж хувьцаанд ногдох үндсэн ашгийг 8%-аар нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
- Тус компани зуны улиралд зориулан лайм болон тоорын амттай шинэ төрлийг Америкийн зах зээлд худалдаанд гаргалаа.
“PepsiCo” компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтийг давлаа. Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.61 ам.долларт хүрч, хүлээгдэж байсан 1.52 ам.долларыг давсан бол борлуулалтын орлого 18.25 тэрбум ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын зах зээлд борлуулалт удааширч буй ч “Pepsi”-ийн зүгээс авч хэрэгжүүлсэн үнийн стратегийн алхмууд үр дүнгээ үзүүлж, Ази, Номхон далай, Европ зэрэг олон улсын зах зээлд эрэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
“PepsiCo” 2024 оны хэтийн төлөвөө дахин баталгаажуулж, оны эцэст орлогын органик өсөлтийг хамгийн багадаа 4%, нэгж хувьцаанд ногдох үндсэн ашгийг 8%-аар нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
Түүнчлэн “PepsiCo” нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулахын зэрэгцээ шинэ төрлүүдээ зарлалаа. Тус компани зуны улиралд зориулан лайм болон тоорын амттай шинэ төрлийг Америкийн зах зээлд худалдаанд гаргаж байгаа юм.