- Нөөшилсөн бүтээгдэхүүний борлуулалт 337 хувиар, бэлэн гоймонгийнх 254, савласан усных 141, болсон будааных 129, зай болон эмийн борлуулалт 40 хувиар тус тус өсчээ.
- Цэргийн онц байдал зарласны дараагаар БНСУ-д бэлэн гоймонгийн борлуулалт 253.8 хувиар өсчээ.
- Тус улсын дотоодын банкуудад нэг ам.доллар 1416 вонтой тэнцэж байгаа бөгөөд энэ нь -0.02 хувиар суларсан үзүүлэлт аж
Бид өмнөх мэдээлэлдээ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын зарласан цэргийн онц байдлын улмаас хөрөнгийн биржүүд дээр Солонгосын групп, компаниудын индекс, ханш хэрхэн савласан тухай мэдээлсэн. Тухайлбал,
- БНСУ-д болсон улс төрийн байдлаас үүдэлтэйгээр лхагва гарагийн нээлтийн ханшаар Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл 1.7 хувиар, Kosdaq индекс 1.9 хувиар унасан байна.
Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийг тогтворжуулах зорилгоор 10 их наяд вон (7.07 тэрбум ам.доллар)-ыг зах зээлд нийлүүлэхэд бэлэн гэдгээ зарлав.
Гэтэл цэргийн онц байдал зарлалаа гэдэг мэдэгдэл телевизээр гарсан даруйд зарим хүнсний бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом нэмэгдсэн байна.
Тухайлбал, БНСУ-д бэлэн гоймонгийн борлуулалт 253.8 хувиар өсчээ.
БНСУ-д дайны байдал зарласны дараа ард иргэд нөөшилсөн бүтээгдэхүүн олноор худалдан авч, Telegram сүлжээг татах болсон тухай Ёнхап агентлаг дамжуулжээ.
Мягмар гарагийн орой гэхэд нөөшилсөн бүтээгдэхүүний борлуулалт 337 хувиар, бэлэн гоймонгийнх 254, савласан усных 141, болсон будааных 129, зай болон эмийн борлуулалт 40 хувиар тус тус өсчээ.
Үүнээс гадна картнаасаа бэлэн мөнгө авах гэсэн эрэлт ч нэмэгдсэн байна.
Мөн Telegram нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо огцом өссөн байна. Мессенжерүүд доголдож эхэлсэн тул ард иргэд төрөл садан, найз нөхөдтэйгөө холбоотой байхын тулд хилийн чанадад сервертэй Telegram сүлжээг татаж авах нь ихэссэн байна.Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан вонын ханш бас суларлаа.
Өнөөдрийн байдлаар тус улсын дотоодын банкуудад нэг ам.доллар 1416 вонтой тэнцэж байгаа бөгөөд энэ нь -0.02 хувиар суларсан үзүүлэлт аж.