Nikkei индекс Азийн зах зээлд уналтаараа тэргүүлж байна
04 сарын 25, 2024
ХУВААЛЦАХ
Ам.доллартой харьцах иенийн ханш 155.63 болж, сүүлийн 34 жилийн доод түвшинг шинэчиллээ.
Японы хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 225 компаниас бүрддэг Nikkei 225 индекс пүрэв гарагийн арилжаагаар 2.16 хувиар буурч, 37,628.48 нэгжид хаагдсан бол Topix 1.74 хувиар буурч 2,663.53 нэгж боллоо.
Ам.доллартой харьцах иенийн ханш 155.63 болж, сүүлийн 34 жилийн доод түвшинг шинэчиллээ.
Азид өсөлтөөрөө тэргүүлж, өнгөрсөн сард сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрсэн Өмнөд Солонгосын Kospi индекс пүрэв гарагийн арилжаагаар 1.76 хувиар буурч 2628.62 нэгжид хүрсэн бол Kosdaq мөн 1.04 хувиар доошилж, 853.26 нэгжийн түвшинд арилжааг хаалаа.
Харин Хятадын CSI 300 индекс 0.1 хувийн өсөлт үзүүлж, мөн Хонконгийн Hang Seng 0.38 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ