- Японы технологийн аварга “Sony” компанийн энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны ашиг 73 хувиар өсч, шинжээчдийн хүлээлтийг давлаа.
- Өнгөрсөн улиралд дэлхийн поп од, дуучин Beyonce-ийн “Cowboy Carter” цомог гарснаар “Sony Music” платформын үйл ажиллагааны ашиг нь 10 хувиар өссөн нь “Sony”-ийн гүйцэтгэлд эергээр нөлөөлжээ.
- Дараагийн үеийн Nintendo Switch болон Grand Theft Auto VI-ийн нээлт болсноор тус компанийн тоглоомын салбар ирэх жил сайжирна хэмээн шинжээчид таамаглаж байна.
Японы технологийн аварга “Sony” компанийн энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны ашиг 73 хувиар өсч, шинжээчдийн хүлээлтийг давлаа.
Тус компанийн гуравдугаар улирлын үйл ажиллагааны ашиг 445.1 тэрбум иенд (2.91 тэрбум ам.доллар) хүрсэн нь өмнө жилийн мөн үеэс 69 хувиар өссөн үзүүлэлт болоод буй.
Өнгөрсөн улиралд дэлхийн поп од, дуучин Beyonce-ийн “Cowboy Carter” цомог гарснаар “Sony Music” платформын үйл ажиллагааны ашиг нь 10 хувиар өссөн нь “Sony”-ийн гүйцэтгэлд эергээр нөлөөлжээ.
“Sony”-ийн видео тоглоомын салбар дижитал хэлбэрт шилжиж, PlayStation Plus сар бүрийн бүртгэлтэй системд шилжсэнээр үйл ажиллагааны гүйцэтгэл амжилттай байгаа аж.
Дараагийн үеийн Nintendo Switch болон Grand Theft Auto VI-ийн нээлт болсноор тус компанийн тоглоомын салбар ирэх жил сайжирна хэмээн шинжээчид таамаглаж байна.