bnr-0
Трампын татварын бодлого зөөврийн компьютер, ухаалаг утасны үнийг өсгөж магадгүй
01 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Шинжээчдийн үзэж буйгаар, гаалийн татварыг нэмэх нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, үнийн хөөргөдөл үүсгэж, ажлын байр бууруулах эрсдэлтэй хэмээв.
  • Хэрэв Хятадын импортод 60 хувийн татвар ногдуулбал зөөврийн компьютер, таблет, видео тоглоомын төхөөрөмжийн үнэ огцом өсөж, ухаалаг утасны үнэ дунджаар 213 ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.
  • Одоогоор бизнесүүд тодорхойгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд шинэ татвар хэрэглэгчдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх магадлалтай байна.
“Apple”, “Microsoft”, “Tesla”, “Nvidia” зэрэг компани өмнө нь үйлдвэрлэлээ Мексик рүү шилжүүлж, Хятадад ногдуулсан өндөр татвараас зайлсхийхийг оролдоод буй.

Хятад, Мексик, Канадаас АНУ-д импортлох бараа, бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг Дональд Трамп өсгөхөө мэдэгдсэн нь зөөврийн компьютер, ухаалаг утас, хиймэл оюуны тоног төхөөрөмжийн үнийг огцом өсгөх эрсдэлтэй талаар шинжээчид анхаарууллаа.

“Apple”, “Microsoft”, “Tesla”, “Nvidia” зэрэг компани өмнө нь үйлдвэрлэлээ Мексик рүү шилжүүлж, Хятадад ногдуулсан өндөр татвараас зайлсхийхийг оролдоод буй. Гэвч Мексикт мөн ижил татварын бодлого хэрэгжвэл өртөг нэмэгдэх гарцаагүй байдалтай нүүр тулахаар байна.

“Foxconn” компани 2025 оноос эхлэн “Nvidia”-ийн хиймэл оюуны серверүүдийг Мексикт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ч гаалийн татварын шинэ бодлого энэ төлөвлөгөөг эрсдэлд оруулж магадлалтай аж.

Шинжээчдийн үзэж буйгаар, гаалийн татварыг нэмэх нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, үнийн хөөргөдөл үүсгэж, ажлын байр бууруулах эрсдэлтэй хэмээв. Хэрэв Хятадын импортод 60 хувийн татвар ногдуулбал зөөврийн компьютер, таблет, видео тоглоомын төхөөрөмжийн үнэ огцом өсөж, ухаалаг утасны үнэ дунджаар 213 ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.

Одоогоор бизнесүүд тодорхойгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд шинэ татвар хэрэглэгчдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх магадлалтай байна.   

mobile-logo