bnr-0
Имарт худалдааны төвийн “Ажилтай ахмад” хөтөлбөр эерэг олон өөрчлөлтийн эхлэл болж чадлаа
09 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • “Скай Хайпермаркет” компани буюу Имарт худалдааны төвийн зүгээс бараа өрөгч, худалдааны зөвлөх, тэрэг зөөгч, гадна зогсоолын зохицуулагч гэсэн ажлын байрыг ахмадуудад санал болгож байна.
  • Имарт худалдааны төвүүдэд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон 234 ахмад настан ажиллаж байна.

Имарт худалдааны төв ажиллах хүчний бэлэн нөөцийг соргогоор мэдэрч, “Ажилтай ахмад” хөтөлбөрийг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус худалдааны төвүүдэд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон 234 ахмад настан ажиллаж байна. Та тэдний төлөөлөлтэй Имартын аль ч салбараар орохдоо уулзаж ярилцаж болно. Хөтөлбөр зарлагдаад ердөө хэдхэн хонож байхад дахиад 300 орчим ахмад настан ажилд орохоор хүсэлтээ гаргаад байгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр ахмад настанд зориулсан ажлын байрны эрэлт өндөр байгааг харуулж байна. Манай улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авдаг 435 мянган хүн байдаг.

“Скай Хайпермаркет” компани буюу Имарт худалдааны төвийн зүгээс бараа өрөгч, худалдааны зөвлөх, тэрэг зөөгч, гадна зогсоолын зохицуулагч гээд тухайн хүнийхээ онцлогт тохирсон ажлын байрыг санал болгож байна. Имарт худалдааны төвийн хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ахмадуудыг ажилд авах нь олон давуу талтай. Тэд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хандлага, харилцааны хувьд байгууллага дотор сайн үлгэр дуурайлал болж, залуучуудад эергээр нөлөөлдөг. Ажил таслах, хоцрох зөрчил гаргадаггүй.  Хамгийн гол нь ажлын туршлага, гүйцэтгэл нь сайн байдаг. Иймд “Ажилтай ахмад” хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр бүх салбартаа бүртгэл нь явагдаж байгаа” хэмээн өгүүлжээ.   

mobile-logo