bnr-0
"Apple"-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
10 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
"Apple" компанийн хувьцааны ханш мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрлээ.

"Apple" компанийн хувьцааны ханш мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрлээ. Тус компанийн хиймэл оюун ухааны хэрэгсэл болох Apple Intelligence iPhone гар утасны борлуулалтыг өсгөнө гэх шинжээчдийн таамаг уг өсөлтийг өдөөгөөд буй. 

"Apple"-ийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 2.7 хувиар өсч, 237.49 ам.долларт хүрсэн нь энэ оны долдугаар сард тогтоосон дээд түвшинг шинэчиллээ.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тус компанийн хувьцааны ханш 37 хувиар өссөн нь Nasdaq 100 индексийн 15.5 хувийн өсөлтөөс хоёр дахин их үзүүлэлт юм. 

"Apple"-ийн зах зээлийн үнэлгээ нь 3.6 их наяд ам.долларыг давж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани хэмээх статусаа бататгаад байна.   

mobile-logo