bnr-0
BYD 10 сая цахилгаан автомашин үйлдвэрлэсэн анхны компани боллоо
11 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани 10 сая дахь цахилгаан автомашинаа үйлдвэрлэснээ мэдэгдэж, бүх цаг үеийн дээд түвшинг тогтоолоо.
  • АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" аравдугаар сарын үзүүлэлтээр нийт 7 сая цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байна.
  • Тус компани 2008 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эхний 5 сая цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд 15 жил зарцуулсан бол дараагийн 5 саяыг нь ердөө 15 сарын дотор үйлдвэрлэжээ.
Зөвхөн үйлдвэрлэлийн тоогоор төдийгүй борлуулалтын орлогоор ч мөн BYD "Tesla"-г ардаа орхиод буй. 

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани 10 сая дахь цахилгаан автомашинаа үйлдвэрлэснээ мэдэгдэж, бүх цаг үеийн дээд түвшинг тогтоолоо. Энэ жил тус компанийн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 10 сая цахилгаан автомашин үйлдвэрлэсэн нь дотоод болон гадаад өрсөлдөгчдөөс давсан үзүүлэлт юм. 

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" аравдугаар сарын үзүүлэлтээр нийт 7 сая цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байна. Зөвхөн үйлдвэрлэлийн тоогоор төдийгүй борлуулалтын орлогоор ч мөн BYD "Tesla"-г ардаа орхиод буй. 

АНУ, Европын холбооноос Хятадын цахилгаан автомашинд импортын татвар ногдуулаад буй энэ үед BYD-ийн амжилт тус улсын EV зах зээл эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. 

Тус компани 2008 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эхний 5 сая цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд 15 жил зарцуулсан бол дараагийн 5 саяыг нь ердөө 15 сарын дотор үйлдвэрлэжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятад дахь цахилгаан автомашины борлуулалт 8.692 сая ширхэгт хүрсэн нь тус улсын экспортын хэмжээнээс найм дахин их үзүүлэлт болжээ.   

mobile-logo