- Дэлхийн уул уурхайн хоёр дахь том олборлогч “Rio Tinto” компани “Glencore” компанитай нэгдэхээр эхний шатны хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
- “Rio Tinto” болон Швейцарын уул уурхайн “Glencore” компани бизнесээ нэгтгэснээр уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том нэгдэл болох ба ойролцоогоор 158 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани байгуулах боломж бүрдэх юм.
- Энэ мэдээллийн дараа АНУ-ын зах зээлд "Rio Tinto"-ийн хувьцааны ханш 2.5 хувиар буурсан бол "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувийн өсөлт үзүүлээд байна.

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том олборлогч “Rio Tinto” компани “Glencore” компанитай нэгдэхээр эхний шатны хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
“Rio Tinto” болон Швейцарын уул уурхайн “Glencore” компани бизнесээ нэгтгэснээр уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том нэгдэл болох ба ойролцоогоор 158 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани байгуулах боломж бүрдэх юм.
Энэ нь дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч олборлогч BHP компанийн 126 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээг давсан үзүүлэлт болох аж.
Хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой бус байгаа бөгөөд хоёр компани уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Энэ мэдээллийн дараа АНУ-ын зах зээлд "Rio Tinto"-ийн хувьцааны ханш 2.5 хувиар буурсан бол "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувийн өсөлт үзүүлээд байна.
Дэлхий дахинаа цахилгаан тээврийн хэрэгслийн батарей болон цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай металлын нийлүүлэлтэд анхаарлаа хандуулж байгаатай холбогдуулан уул уурхайн салбар дахь нэгдэл эрчимжээд буй.