- Өнгөрсөн долоо хоногт нүүрсний нэг, төмрийн баяжмалын гурван удаагийн арилжаа хийжээ.
- ТОП-20 индекс 48.199.09 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжаа, нэг удаагийн нүүрсний, гурван удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 33 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Нүүрсний арилжааг ганцхан “Энержи ресурс” ХХК хийсэн бол төмрийн баяжмалын арилжааг “Монголросцветмет” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК арилжаанд оролцжээ. “Энержи ресурс” ХХК 19200 тн нүүрсийг нэг тн-ыг нь 470 юаниар хэлцэл хийн тохирч, арилжсан байна. Төмрийн арилжааны хувьд хамгийн их борлуулалтыг өнгөрсөн долоо хоногт “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хийжээ.
Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар “Хаан банк” 686 мянган ширхэг хувьцааг нийт 696 сая төгрөгөөр борлуулж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр борлуулалт хийсэн аж ахуйн нэгж байсан байсан бол удаах байруудад “Монложистикс Холдинг” ХК, “Худалдаа Хөгжлийн банк” орж, харин 10 дугаар байр “Таван толгой” ХК 1600 гаруй хувьцааг 54 сая төгрөгөөр арилжсан байна. 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ТОП-20 индекс 48.199.09 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.