bnr-0
Японы экспорт аравдугаар сард 3.1 хувиар өслөө
11 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
  • Японы экспорт аравдугаар сард өсөлттэй гарч, шинжээчдийн хүлээлтийг давлаа.
  • Экспорт өсөхөд хагас дамжуулагч чипийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн бүтээгдэхүүний экспорт өссөн нь түлхүү нөлөөлсөн байна
Экспорт өсөхөд хагас дамжуулагч чипийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн бүтээгдэхүүний экспорт өссөн нь түлхүү нөлөөлсөн байна.

Японы экспорт аравдугаар сард өсөлттэй гарч, шинжээчдийн хүлээлтийг давлаа. Тус улсын экспорт энэ оны аравдугаар сард 3.1 хувиар өсөж, улс орнуудын геополитикийн хурцадмал байдал эрчимжиж байгаа ч дэлхийн эрэлт тогтвортой байгаа талаар Японы Сангийн яам өнөөдөр мэдэгдлээ.

Харин 1.9 хувиар буурах төлөвтэй байсан импорт тус хугацаанд 0.4 хувиар буурч, мөн л эерэг үзүүлэлт болжээ.

Экспорт өсөхөд хагас дамжуулагч чипийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн бүтээгдэхүүний экспорт өссөн нь түлхүү нөлөөлсөн байна. Харин ашигт малтмалын түлшний экспорт тус хугацаанд буурчээ.

Сүүлийн сард Японоос АНУ руу тээвэрлэлт 6.2 хувиар, Европ руу тээвэрлэлт 11.3 хувиар буурсан бол Хятад руу хийсэн экспорт 1.5 хувиар, Ази руу хийсэн экспорт 7.6 хувиар тус тус өсчээ.   

mobile-logo