Англид замын хяналтын камерууд хиймэл оюунтай болж, жолоочийг утсаа оролдох, бүсээ зүгээгүй эсэхийг тогтоодог болжээ
11 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
- Английн Манчестер хотод замын хяналтын камеруудыг хиймэл оюунаар хөгжүүлжээ.
- Манчестер хот 2040 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах зорилготойгоор ийнхүү тоймтой ажлуудыг хийж эхлээд байгаа аж.
Эхний таван долоо хоногийн хугацаанд 3200 гаруй хүн машин жолоодож байх үедээ хамгаалах бүс зүүгээгүй, жолоо барьж байх үедээ гар утсаа ашиглаж байгааг тогтоожээ.
Английн Манчестер хотод замын хяналтын камеруудыг хиймэл оюунаар хөгжүүлжээ. Замын хөдөлгөөнд орж байх үедээ жолоочийг утсаа оролдох, бүсээ зүгээгүйг тогтоох зорилготой аж.
Энэхүү хиймэл оюунт замын хяналтын камеруудыг суурилуулсан эхний таван долоо хоногийн хугацаанд 3200 гаруй хүн машин жолоодож байх үедээ хамгаалах бүс зүүгээгүй, жолоо барьж байх үедээ гар утсаа ашиглаж байгааг тогтоожээ.
“Heads Up” камерын системийн тусламжтай эдгээр зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд Манчестер хот 2040 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах зорилготойгоор ийнхүү тоймтой ажлуудыг хийж эхлээд байгаа аж.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ