bnr-0
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгаараа хөрөнгө оруулж болох 5 хувьцаа
04 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
Та хувьцаанд хөрөнгө оруулснаар хувьцааны ханшийн өсөлтөөс гадна тухайн хувьцаат компанийн жил бүр цэвэр ашгаасаа тараах ногдол ашгаас өгөөж хүртэх зэрэг давуу талтай.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2023 оны ногдол ашиг 256,000 төгрөгийг дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш буюу иргэдийн дансанд шилжүүлэх тухай тус компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлсэн.

Тэгвэл ногдол ашгаа хэрэглээнд зарцуулалгүй, харин хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж болох 5 хувьцааг танилцуулъя. Та хувьцаанд хөрөнгө оруулснаар хувьцааны ханшийн өсөлтөөс гадна тухайн хувьцаат компанийн жил бүр цэвэр ашгаасаа тараах ногдол ашгаас өгөөж хүртэх зэрэг давуу талтай.

1. АПУ ХК | APU

Монголын Хөрөнгийн Биржид хамгийн идэвхтэй арилжаалагддаг хувьцаануудын нэг бол "АПУ ХК (APU)". Монголын Хөрөнгийн Биржийн түүхэнд хамгийн анх 1 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээнд хүрсэн АПУ компанийн нэгж хувьцаа 1097 төгрөгийн ханштай байна.

2. Монложистикс Холдинг ХК | MLG

Нийт хэрэглээнийхээ 65 орчим хувийг импортоор хангадаг, эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас өндөр хамааралтай Монгол Улсын хувьд ложистикийн салбар жил ирэх тутам үсрэнгүй хөгжиж байна. 2005 онд байгуулагдсан цагаасаа хамгийн өрсөлдөөнтэй зах зээлд өнөөг хүртэл амжилттай ажиллаж, 2022 оны байдлаар зах зээлийн 6.9 хувийг эзэлж буй “Монложистикс Холдинг” компанийн нэгж хувьцааны үнэ 168.6₮.

3. Монголын Хөрөнгийн Бирж ХК | MSE

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2022 онд IPO хийж 11.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж байсан бөгөөд хөрөнгийн зах зээл идэвхтэй байсан цагт биржийг өөрийг нь авах нь үргэлж зөв шийдвэр байх болно.

4. Түмэн шувуут ХК | TUM

Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Түмэн Шувуут-2 төслийн ажлыг бүрэн дуусгасан. Ингэснээр жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой болсон байна. Мөн компанийн удирдлагууд Түмэн Шувуут-3 төслийг энэ оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Иргэдийн өндөгний хэрэглээ өсөж буй өнөө үед Түмэн Шувуут ХК-д хөрөнгө оруулах нь ухаалаг алхам байх болно.

5. ХААН Банк ХК | KHAN

2023 онд ₮558.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь бусад банкнуудаасаа хол тасархай үзүүлэлт. Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хэрэглэгчтэй, банкны салбарын бегемотын хувьцаанд та хөрөнгө оруулах уу?   

mobile-logo