bnr-0
iPhone-ийн хамгийн том шинэчлэл iOS 18 бета хувилбараа гаргалаа
07 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • iPhone-ийн хэрэглэгчид өөрийн хүссэн emoji-гоо бүтээж, ашиглах боломжтой болж байна. 
  • Хэрэглэгчид дэлгэцийн түгжээн дээрх камер болон гар чийдэнгийн товчлолыг өөр программаар сольж болно.
  • Apple-ийн Photos аппликейшн AI-г ашиглан зурагнуудыг цомог болгохоос гадна зураг засахдаа хэрэггүй гэж үзсэн дүрсээ хүссэнээрээ арилгах боломжтой боллоо.
Settings > General > Software Update хэсгээс iOS 18 public beta-г сонгож суулгаснаар таны iPhone бүрэн шинэчлэгдэнэ.

Apple-ийн түүхэн дэх хамгийн том шинэчлэл гэгдээд буй iOS 18-ийн Бета хувилбар олон нийтэд нээлттэй боллоо.

2018 он буюу түүнээс хойш гарсан iPhone-ийн загварууд уг хамгийн сүүлийн үеийн хувилбар луу шилжих боломжтой бөгөөд Settings > General > Software Update хэсгээс iOS 18 public beta-г сонгож суулгаснаар таны iPhone бүрэн шинэчлэгдэнэ.

iOS 18 дээрх томоохон өөрчлөлтүүдээс дурдвал,
Утасныхаа дэлгэцийн icon-ыг хүссэнээрээ өөрчилж болохоос гадна зөвхөн flashlight, камер л байдаг эдгээр товчлуурыг хүссэн функцээ оруулж сольж болно.

iPhone-ийн хэрэглэгчид өөрийн хүссэн emoji-гоо бүтээж, ашиглах боломжтой болж байна. 

Хэрэглэгчид дэлгэцийн түгжээн дээрх камер болон гар чийдэнгийн товчлолыг өөр программаар сольж болно.

Apple-ийн Photos аппликейшн AI-г ашиглан зурагнуудыг цомог болгохоос гадна зураг засахдаа хэрэггүй гэж үзсэн дүрсээ хүссэнээрээ арилгах боломжтой боллоо.

iPhone-ийн сүүлийн үеийн загварууд iOS 18 суулгасан тохиолдолд Wi-Fi эсвэл үүрэн холбооны үйлчилгээ байхгүй тохиолдолд ч хиймэл дагуулаар мессеж илгээх боломжтой болжээ.  

mobile-logo