bnr-0
Зочид буудлын тариф жилийн өмнөхөөс гурван хувиар өссөн байна
09 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  • Зочид буудал, нийтийн хоолны салбарын үнэ,тариф нийслэлээс илүү хөдөөд өсөлттэй гарчээ.
  • Зочид буудлын үнэ орон нутагт жилийн хугацаанд найман хувиар өсчээ.
  • Зочид буудлын үнэ жилийн өмнөхөөс 2,9 хувиар, нийтийн хоолны салбарын үнэ 1,3 хувиар тус тус өссөн байна.

Зочид буудлын үнийн индекс өмнөх 2023 оны мөн үеэс 2.9 хувиар өсөхөд богино  хугацаагаар  түрээслүүлэх байр,  сууцны үнэ 2.7 хувиар,автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цагаа өнгөрөөх хоноглох байрны үнэ 10.3 хувиар тус тус  өссөн нь голлон нөлөөлсөн байна.Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдийн үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 2.0 хувь, аймагт 8.0 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн зочид буудлуудын үнийн өсөлт нийслэлийнхээс өндөр гарчээ. Зочид буудлын үйлчилгээтэй байнга хамт явдаг үйлчилгээ бол нийтийн хоолны салбар.

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.2024 оны наймдугаар   сард, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгжийн үнэ өмнөх оны мөн үеэс аймагт 5.1 хувь,нийслэлд 0.6 хувиар тус тус өссөн байна.Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өсөхөд орон нутагт ажиллаж байгаа зоогийн газар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үнэ 5.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энд нэмэлт мэдээлэл өгөхөд манайд зочид буудлын эрэлт хэрэгцээ  ихэвчлэн улирлын чанартай байдаг. Зуны гурван сардаа дотооддоо аялаж бас гадны жуулчид ч энэ хугацаанд ихэвчлэн аялахаар Монголыг зоридог. Манай улс зургаагаас найман саруудад 380 мянга орчим жуулчин хүлээн авчээ.   

mobile-logo