bnr-0
"Samsung Electronics" ажилтнуудынхаа 30 гаруй хувийг цомхотгоно
09 сарын 12, 2024
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн технологийн тэргүүлэгч үйлдвэрлэгч "Samsung Electronics" компани гадаад дахь ажилтнуудынхаа 30 гаруй хувийг цомхотгохоор болжээ. 
  • Цомхотголын хэрэгжилт энэ оны сүүлээр эхлэх бөгөөд АНУ, Европ, Ази, Африк зэрэг бүс нутгийн салбаруудад нөлөөлөх төлөвтэй байгаа юм. 
  • "Samsung" компанийн Энэтхэг дэх салбарт 25,000 орчим хүн ажилладаг бол 1,000 гаруй хүн уг цомхотголд өртөх магадлалтай байна.
2023 оны эцсийн байдлаар "Samsung" нийт 267,800 ажилтантай бөгөөд үүний талаас илүү хувь буюу 147,000 нь Өмнөд Солонгосоос бусад бүс нутагт ажилладаг байна. 

Дэлхийн технологийн тэргүүлэгч үйлдвэрлэгч "Samsung Electronics" компани гадаад дахь ажилтнуудынхаа 30 гаруй хувийг цомхотгохоор болжээ. 

Өмнөд Солонгост төвтэй тус компани салбар компаниудын борлуулалт, маркетингийн ажилтнуудаа 15 орчим хувиар, захиргааны ажилтнуудаа 30 хүртэл хувиар бууруулахаар ажиллаж байгаа талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ.

Цомхотголын хэрэгжилт энэ оны сүүлээр эхлэх бөгөөд АНУ, Европ, Ази, Африк зэрэг бүс нутгийн салбаруудад нөлөөлөх төлөвтэй байгаа юм. 

2023 оны эцсийн байдлаар "Samsung" нийт 267,800 ажилтантай бөгөөд үүний талаас илүү хувь буюу 147,000 нь Өмнөд Солонгосоос бусад бүс нутагт ажилладаг байна. 

"Samsung" компанийн Энэтхэг дэх салбарт 25,000 орчим хүн ажилладаг бол 1,000 гаруй хүн уг цомхотголд өртөх магадлалтай байна. Харин Хятад дахь салбарын 30 гаруй хувийг цомхотгохоо "Samsung"-ийн зүгээс ажилтнууддаа мэдэгдээд буй. 

Технологийн салбарыг өөрчилж буй хагас дамжуулагч чипийн үйлдвэрлэл "Samsung"-ийн хувьд өнгөрсөн жилд сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрсэн юм. Уг хямралаас гарах оролдлогоор хагас дамжуулагчийн хэлтсийн даргыг солиод буй.   

mobile-logo