- Тус улсын ДНБ 4.66 их наяд ам.долларт хүрч, Франц, Их Британи зэрэг хөгжингүй орнуудыг давсан байна.
- Засгийн газрын хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн шинэчлэл үр дүнтэй байснаар ийнхүү Индонез Ази болон дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн нэг болоод байна.
- Хэдийгээр гадаад зах зээлийн сорилтууд үргэлжилсээр байгаа ч Индонез хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа төрөлжүүлэх замаар тогтвортой өсөлтөө хадгалж байгаа аж.

Олон улсын валютын сангийн 2024 оны тайланд дурдсанаар Индонез улс дэлхийн найм дахь том эдийн засаг болжээ. Тус улсын ДНБ 4.66 их наяд ам.долларт хүрч, Франц, Их Британи зэрэг хөгжингүй орнуудыг давсан байна.
Энэхүү амжилт нь тус улсын эдийн засаг гадаад орчны сорилтуудыг үл харгалзан тогтвортой өсөж байгааг харуулжээ.
Засгийн газрын хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн шинэчлэл үр дүнтэй байснаар ийнхүү Индонез Ази болон дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн нэг болоод байна.
Хэдийгээр дэлхийн эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцадмал байдал зэрэг гадаад зах зээлийн сорилтууд үргэлжилсээр байгаа ч Индонез хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа төрөлжүүлэх, олон улсын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх замаар тогтвортой өсөлтөө хадгалж байгаа аж.