- Хүүхэд нь "амжилттай" өсөж байгаа эцэг эхчүүдийн нийтлэг хийдэг дөрвөн зүйлийг судлаач Тео Вольф нэгтгэн судалжээ.
- Түүний олон жилийн туршлагаас харахад, эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийхгүй байх, хүүхдийн өөрийнх нь бие даасан байдлыг хөгжүүлэх нь хүүхдийг ирээдүйд амжилт гаргахад маш чухал гэжээ.
- Мөн хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг тэр үлгэр жишээг үзүүлдэг, хувь хүний сонирхлыг нь хүндэлдэг байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хувь хүний хөгжүүлэгч Тео Вольф: Би сүүлийн арваад жилийн хугацаанд Spike Lab-д олон зуун сурагчид болон тэдний эцэг эхтэй хамтран ажиллаж ирсэн.
Миний удирдсан сурагчид томоохон шагналын эзэд болж, бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт татаж, онцгой төслүүд хэрэгжүүлэн, шилдэг их дээд сургуулиудын элсэлтийн өрсөлдөөнд ялалт байгуулсан. Тэдний дунд Харвард, Стэнфорд, Принстон зэрэг “Ivy League” сургуулиудад тэнцсэн хүүхдүүд бий.
Эдгээр амжилттай хүүхдүүдийн гэр бүлийн харилцаа, эцэг эхийн арга барилын талаар нийтлэг зарим зүйлийг анзаарсан. Тэдний эцэг эхчүүдийн эртнээс хийсэн 4 чухал зүйлийг танилцуулахыг хүсэж байна гэжээ. Үүнд:
1. “Цас түрэгч” байхаас зайлсхийдэг.
“Цас түрэгч” (Snowplow) эцэг эх” гэдэг нь хүүхдийн өмнө бүх саадыг арилгаж, тэдний төлөө бүх зүйлийг хийж өгдөг хүмүүс юм.
Жишээ нь:
Хүүхдийнхээ өмнөөс имэйл бичиж, уулзалт зохион байгуулах
Өөрсдөө хүүхдийнхээ хичээлийн эссэг бичих
Ийм зан байдал нь хүүхдэд хариуцлага, өөртөө итгэлтэй байх дадал суулгахгүй. Тэдэнд асуудлаа шийдэх боломж олгохгүй бол, хүндрэл тулгарахад бусдаас тусламж хүлээдэг зуршилтай болно.
Тиймээс, эцэг эхчүүд зөвхөн шаардлагатай үед нь туслах ёстой. Алдаа гаргах боломж олгож, өөрийн үйлдлийн үр дагаврыг мэдрүүлэн, сургамж авах боломжийг нь бүрдүүлэх нь чухал.
2. Хүүхдийн сонирхлыг хүндэлдэг
Амжилттай хүүхдүүд сонирхолдоо тулгуурлан гайхалтай төслүүд хэрэгжүүлсэн байдаг.
Жишээ нь:
Бейсболын статистик ашиглан бага ангийн хүүхдүүдэд математикийн хичээл заах
Спортын тамирчдын дунд нэхмэлийн дугуйлан хичээллүүлэх
Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ “чухал” эсвэл “ирээдүйд хэрэгтэй” гэж үзсэн зүйл рүү хүчээр чиглүүлэхийг хичээдэг. Гэвч, хүүхэд өөрийн сонирхлоороо хөгжиж, шинэ санаа бодож олох нь хамгийн үр дүнтэй.
Мөн эцэг эхчүүд коллежийн элсэлтийн материалд сайхан харагдах гэж хүүхдээ тодорхой үйл ажиллагаанд хүчээр оролцуулах хэрэггүй.
3. Бага наснаас нь бие даасан байдлыг хөгжүүлдэг
Өнөө үед хүүхдүүд маш завгүй хуваарьтай байдаг. Тэд:
Хөл бөмбөг
Дуурийн хичээл
Урлагийн анги
Төгөлдөр хуур гээд олон зүйлд цагаа зарцуулдаг.
Гэтэл судалгаанаас харахад хүүхдүүд өөрсдөө чөлөөт цагаа удирдаж, бүтээлч байдлаа хөгжүүлэх нь бие даасан байдлыг нэмэгдүүлдэг.
Жишээ нь:
Өглөө сургууль руугаа өөрөө алхаж явах – Судалгаагаар энэ нь хүүхдийн хөгжлийн олон талын давуу талыг бий болгодог.
Өөрийнхөө өдөр тутмын сонголтуудыг хийх – Өглөө юу өмсөх, юу идэх зэрэг нь ч шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг.
4. Өөрсдөө үлгэр жишээ үзүүлдэг
Хүүхдүүд эцэг эхийнхээ дадал зуршлыг дуурайдаг.
Хэрэв та хүүхдээ гар утаснаасаа хамааралгүй байхыг хүсвэл, өөрөө утсаа бага ашигла.
Хэрэв та хүүхдээ идэвхтэй байхыг хүсвэл, өөрөө дасгал хийж, эрүүл амьдралын хэв маягийг баримтал.
Хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, түүнийг нь өөрийн биеэр үлгэрлэж үзүүл.
Таны хүүхэд:
✅ Хариуцлагатай
✅ Зорилготой
✅ Хөдөлмөрч
✅ Аз жаргалтай байхыг хүсэж байвал, та өөрөө энэ бүхнийг эхлээд хийдэг байх хэрэгтэй.