bnr-0
Уул уурхайн аварга “Anglo American” өрсөлдөгч BHP группын худалдан авах саналаас татгалзлаа
04 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
  • Австралид төвтэй уул уурхайн BHP компани пүрэв гарагт “Anglo American” компанийг 38.9 тэрбум ам.доллароор үнэлж, тус компанийн бүх хувьцааг эзэмших санал тавьсан юм.
  • Энэхүү саналд “Anglo American” Өмнөд Африкт төвтэй компанийн зэсийн үйлдвэрлэлийн нэлээд хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж болох “Anglo American Platinum Limited” болон “Kumba Iron Ore Limited” нарын хувьцааг бүхэлд нь задлах шаардлагыг тусгасан байв.
  • “Cанал болгож буй энэхүү бүтцийн өөрчлөлт нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй, гүйцэтгэлийн эрсдэлийг бараг бүхэлд нь “Anglo American” болон түүний хувьцаа эзэмшигчид хариуцахад хүргэсэн маш эрсдэлтэй санал." хэмээн “Anglo American” компанийн ТУЗ-ийн дарга Стюарт Чемберс мэдэгдсэн байна.
“Anglo American” компанийн зүгээс тус саналыг компани болон түүний ирээдүйн хэтийн төлөвийг хэтэрхий багаар үнэлсэн хэмээн үзэж ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр татгалзаад буй.

Австралид төвтэй уул уурхайн BHP компани пүрэв гарагт “Anglo American” компанийг 38.9 тэрбум ам.доллароор үнэлж, тус компанийн бүх хувьцааг эзэмших санал тавьсан юм. Гэвч “Anglo American” компанийн зүгээс тус саналыг компани болон түүний ирээдүйн хэтийн төлөвийг хэтэрхий багаар үнэлсэн хэмээн үзэж ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр татгалзаад буй.

Тус нэгдэл нь дэлхийн уул уурхайн хамгийн том компанийг бүтээх боломжтой байсан юм.

Энэхүү саналд “Anglo American” Өмнөд Африкт төвтэй компанийн зэсийн үйлдвэрлэлийн нэлээд хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж болох “Anglo American Platinum Limited” болон “Kumba Iron Ore Limited” нарын хувьцааг бүхэлд нь задлах шаардлагыг тусгасан байв.

“Cанал болгож буй энэхүү бүтцийн өөрчлөлт нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй, гүйцэтгэлийн эрсдэлийг бараг бүхэлд нь “Anglo American” болон түүний хувьцаа эзэмшигчид хариуцахад хүргэсэн маш эрсдэлтэй санал." хэмээн “Anglo American” компанийн ТУЗ-ийн дарга Стюарт Чемберс мэдэгдсэн байна.

Тус мэдэгдлийн дараа “Anglo American Platinium” компанийн хувьцааны ханш 2 хувиар өсөөд байна.   

mobile-logo