bnr-0
Microsoft 2025 онд дата төв байгуулахад 80 тэрбум ам.долларыг зарцуулна
01 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Microsoft компани 2025 оны төсөвт 80 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухааны ачааллыг даах чадвартай дата төвүүдийн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгажээ. 
  • Microsoft OpenAI компанид 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус стартапыг үүлэн дэд бүтцээр хангаж, хиймэл оюуны загваруудыг Windows, Teams болон бусад бүтээгдэхүүнд нэгтгээд байна.
  • Microsoft компанийн Azure болон бусад үүлэн үйлчилгээнээс олсон орлого санхүүгийн эхний улиралд 33 хувиар өсчээ. 
Microsoft компани 2025 оны төсөвт 80 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухааны ачааллыг даах чадвартай дата төвүүдийн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгажээ. 

Microsoft компани 2025 оны төсөвт 80 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухааны ачааллыг даах чадвартай дата төвүүдийн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгажээ. 

Хиймэл оюуны дэд бүтцийн зардлын талаас илүү хувь нь АНУ-д зарцуулагдана хэмээн тус компанийн дэд дарга, ерөнхийлөгч Брэд Смит дурджээ.

“Өнөөдөр хувийн болон Америкийн бүхий л аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, инновацын ачаар АНУ дэлхийн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд тэргүүлж байна” хэмээн тэрбээр онцоллоо.

Дэлхийн шилдэг технологийн компаниуд AI загваруудыг сургах, ажиллуулахын тулд Nvidia-ийн график боловсруулах нэгжид их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулж байгаа юм. 

Microsoft OpenAI компанид 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус стартапыг үүлэн дэд бүтцээр хангаж, хиймэл оюуны загваруудыг Windows, Teams болон бусад бүтээгдэхүүнд нэгтгээд байна.

Тус компани 2025 оны санхүүгийн жилийн эхний улиралд хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмжийн худалдан авалтад 20 тэрбум ам.доллар зарцуулснаа мэдэгдсэн юм. Харин санхүүгийн хоёрдугаар улиралд уг үзүүлэлт өссөн хэвээр байна хэмээн Microsoft-ын санхүүгийн захирал Эми Худ мэдэгдлээ.

Microsoft компанийн Azure болон бусад үүлэн үйлчилгээнээс олсон орлого санхүүгийн эхний улиралд 33 хувиар өсчээ.   

mobile-logo