bnr-0
Хятадын эдийн засаг сүүлийн зургаан улирлын хамгийн сул өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна
10 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятадын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт сүүлийн зургаан улирлын хамгийн сул өсөлт байх төлөвтэй байна.
  • Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд жилийн өмнөх үзүүлэлтээс 4.5 хувиар өссөн хэмээн таамаглаад буй.
  • Тус улсын Үндэсний статистикийн газар гуравдугаар улирлын эдийн засгийн мэдээллийг баасан гарагт танилцуулахаар бэлтгэж байгаа юм.
Хятадын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт сүүлийн зургаан улирлын хамгийн сул өсөлт байх төлөвтэй байна.

Хятадын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт сүүлийн зургаан улирлын хамгийн сул өсөлт байх төлөвтэй байна.

Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд жилийн өмнөх үзүүлэлтээс 4.5 хувиар өссөн хэмээн таамаглаад буй. Энэ нь 2023 оны гуравдугаар сараас хойших хамгийн сул өсөлт юм.

Аж үйлдвэрлэл есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар, жижиглэнгийн борлуулалт тус хугацаанд 2.5 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа бол үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт буурах төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид таамаглаж байна.

Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаатай холбогдуулан тус улсын бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй.

Тус улсын Үндэсний статистикийн газар гуравдугаар улирлын эдийн засгийн мэдээллийг баасан гарагт танилцуулахаар бэлтгэж байгаа юм.   

mobile-logo