bnr-0
Хамгийн дижитал үе гэгддэг Gen Z төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системийг хамгийн муу ашигладаг уу
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • E-Mongolia системд нийт 2,009,718 хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас хамгийн дижитал үе гэгддэг Z үеийнхэн хамгийн бага буюу 13.5 хувийг бүрдүүлжээ.
  • E-Mongolia системд өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлсэн юм.
  • Өдгөө E-Mongolia системийг Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 82.1 хувь нь ашиглаж байна.
Өдгөө E-Mongolia системийг Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 82.1 хувь нь ашиглаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал – E-Mongolia системд нийт 2,009,718 хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас хамгийн дижитал үе гэгддэг Z үеийнхэн хамгийн бага буюу 13.5 хувийг бүрдүүлжээ. Өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь интернэт, технологи болж, интернэт, хиймэл оюунтай хамт өсөж буй анхны үе гэдэг утгаар нь Z үеийнхнийг дэлхий дахинд “дижитал үндэстэн” гэж томьёолдог.

E-Mongolia системд өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлсэн ба анх хэрэглээнд нэвтэрснээс хойш дөрвөн жилийн хугацаанд буюу 2024 оны жилийн эцсийн байдлаар 62 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж, иргэдээс нийт 1.2 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн тооцоолол бий.

Өдгөө E-Mongolia системийг Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 82.1 хувь нь ашиглаж байна.

mobile-logo