bnr-0
Метан хий олборлох цооногийн өрөмдлөгийн ажил эхэллээ
09 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас хойшоо 145 км-ийн зайд орших метан хийн олборлох төслийн "Улаан нуур" талбайд үйлдвэрлэлийн цооног өрөмдөж эхэлжээ.
  • “Голден хорд” компани манай улсын метан хийн нөөцийн судалгааг хийхэд хамгийн багадаа 242,3 тэрбум шоометр, нарийвчилсан хайгуул хийвэл нэг их наядаас ч илүү нөөцтэй байх боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас хойшоо 145 км-ийн зайд орших Метан хийн олборлох төслийн "Улаан нуур" талбайд үйлдвэрлэлийн цооног өрөмдөж эхэлжээ. Энэ оны сүүлээр ажлаа дуусгаж, цооногийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.  Метан хий олборлох төслийн гйүцэтгэгчээр  "Эрдэнэс Метан"компани, харин гадны хөрөнгө оруулагчаар "Jade Gas" компани хамтран ажиллаж байна. "Jade Gas"-ийн зүгээс нэг км орчим урт бүхий дөрвөн цооног өрөмдөж эхэлжээ. Цооног ашиглалтад орвол үйлдвэрлэл эхэлж, улмаар метан олборлох юм байна. Тус төслийн бүтээгдэхүүн болох метанаар шингэрүүлсэн байгалийн хий нь дизель түлш орлох боломжтой.2024 онд цооногийг өрөмдөж дуусна гэдэг "Jade Gas"-ийн мэдэгдэл хувьцааны нь ханш Австралийн хөрөнгийн бирж дээр 12 хувиар өсөхөд шууд  нөлөөлжээ."Улаан нуур-15" туршилтын төслийн өрөмдлөг нийт 563.9 метрийн гүнд хүрэх үед 25 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв.Мөн өнгөрөгч 2023 оны сүүлээр "Jade Gas" компани 11 сая австрали долларын хөрөнгө оруулалт босгож байсан.

Дэлхийд нүүрсний давхаргын метан хийгээр АНУ, Австрали улсууд тэргүүлдэг бол Азид БНХАУ, Индонез хоёр улс тэргүүлж байна. Манай улсын хувьд сүүлд хийсэн судалгаагаар, Монгол Улс агаарт 20 тонн метан хийг алдаж байна. Нүүрсний давхаргын метан хийнээс гадна 60 гаруй  сая толгой мал, ан амьтан, газар тариалан, хот суурин газруудын цэвэрлэх байгууламж зэргээс метан хий үүсдэг. Гэхдээ  зонхилох хувь нь нүүрсэнд ногддог. Манай улс шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ, Хятадаас импортлон гэр ахуй, нийтийн хоолны газруудад хэрэглэж байна. Мөн 20 гаруй мянган автомашин энэ хийн түлшийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Метан хийг ашиглахын давуу тал нь нэгдүгээрт, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө багатай. Хоёрдугаарт, илчлэгийн хувьд өндөр. Тавантолгойн нүүрс 5500-6000 ккал, метан хий үүнээс  өндөр буюу 8000 ккал илчлэгтэй. 1000м/куб метан хийг ашиглахад Тавантолгойн сайн чанарын 1300-1500 тн нүүрсийг хэмнэнэ гэж Монгол улсын зөвлөх инженер З.Төмөрбаатар хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолжээ. Монгол улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог улс. Түүний гол нөөц Өмнөговь аймагт бий. Өмнөговь аймаг дэргэдээ хийн түлштэй. Тавантолгойн нүүрсний ордын нүүрсний давхаргын метан хийг  Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр бүр 2014 онд “Голден хорд” компани метан хийн нөөцийн судалгааг хийхэд хамгийн багаар бодоход  242,3 тэрбум шоометр, хэрэв нарийвчилсан хайгуул хийвэл нэг их наядаас ч илүү нөөцтэй байх боломжтой гэсэн дүгнэлт гаргаж өгч байжээ.  

mobile-logo