bnr-0
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхийн бизнесийн манлайлагчидтай уулзав
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Ши дарга Баасан гарагт Бээжинд олон улсын компанийн удирдлагуудтай уулзлаа.
  • Уулзалт нь Хөгжлийн чуулганы дараа шууд болсон ч Синьхуа агентлаг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
  • Хятад улс бизнесийн итгэлийг сэргээх зорилгоор өндөр төвшний уулзалтуудыг идэвхтэй зохион байгуулж байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхийн бизнесийн манлайлагчидтай уулзав.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Баасан гарагт Бээжин хотноо дэлхийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзсан талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Гэхдээ уулзалтын агуулга болон оролцсон бизнесийн төлөөлөгчдийн талаарх нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн саруудад Ши Жиньпин гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд итгэл найдвар төрүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд биечлэн анхаарч байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн сард тэрбээр Хятадын дижитал эдийн засгийн томоохон тоглогчидтой уулзаж, бизнес эрхлэгчдийг Хятадын эдийн засгийн загвар болон зах зээлд итгэлтэй байхыг уриалсан юм.

Бизнесийн удирдагчидтай идэвхитэй уулзалт зохион байгуулж буй Ши Жиньпиний энэхүү алхам нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ олон улсын бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээх стратегийн хүрээнд хийгдэж буйг шинжээчид онцолж байна.  

mobile-logo