bnr-0
Улс орнууд бодлогын хүүгээ бууруулж, зэсийн ханш өслөө
09 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • Улс орнууд бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийг дэмжиж байгаатай холбогдуулан зэсийн ханш өсчээ.
  • Даваа гарагт гаргасан АНУ-ын үйлдвэрлэлийн мэдээллээс харахад бизнесийн идэвхжил бага зэрэг буурсан ч тогтвортой хэвээр байгаа аж.
Лондонгийн даваа гарагийн арилжаагаар зэсийн ханш 0.5 хувиар өсөж, тонн нь 9,521.50 ам.долларт хүрчээ.

Улс орнууд бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийг дэмжиж байгаатай холбогдуулан зэсийн ханш өсчээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэгч түхий эдийн дэлхийн томоохон олборлогч улсын нэг болох Хятад улсын Төв банк даваа гарагт бодлогын хүүгээ бууруулахаар болсноо мэдэгдээд буй.

"Зарим хөрөнгө оруулагчид үүнийг эдийн засгийг эрчимжүүлэх арга зам гэж үзэж байна" хэмээн "Toronto Dominion" банкны түүхий эдийн шинжээч Даниел Гали онцоллоо.

Даваа гарагт гаргасан АНУ-ын үйлдвэрлэлийн мэдээллээс харахад бизнесийн идэвхжил бага зэрэг буурсан ч тогтвортой хэвээр байгаа аж.

Лондонгийн даваа гарагийн арилжаагаар зэсийн ханш 0.5 хувиар өсөж, тонн нь 9,521.50 ам.долларт хүрчээ.   

mobile-logo