bnr-0
Японд жуулчдын зарцуулалт 39.27 тэрбум ам.доллар хүрч, дээд түвшинг тогтоолоо
10 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • Япон улсыг зорьж буй жуулчдын зарцуулалт есөн сарын дотор түүхэн дээд түвшинд хүрчээ.
  • Он гарснаар есдүгээр сар хүртэл жуулчид 5.86 их наяд иен буюу 39.27 тэрбум ам.доллар зарцуулсан талаар Японы Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага лхагва гарагт мэдэгдлээ.
Иений ханшийн уналт нь тус улсын аялал жуулчлалыг эрчимжүүлээд буй. 

Япон улсыг зорьж буй жуулчдын зарцуулалт есөн сарын дотор түүхэн дээд түвшинд хүрчээ. Иений ханшийн уналт нь тус улсын аялал жуулчлалыг эрчимжүүлээд буй. 

Он гарснаар есдүгээр сар хүртэл жуулчид 5.86 их наяд иен буюу 39.27 тэрбум ам.доллар зарцуулсан талаар Японы Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага лхагва гарагт мэдэгдлээ. Энэ нь 2023 оны бүтэн жилийн зарцуулалт болох 5.3 их наяд иенийг давсан дээд үзүүлэлт боллоо.

Аялал жуулчлал нь экспорт хэмээн ангилагддаг бөгөөд автомашин, электрон эд ангиудын дараа бичигдэх тус улсын хоёр дахь том экспортын салбар болох төлөвтэй байна. 

Япон есдүгээр сард 2.87 сая жуулчин хүлээн авсан бөгөөд нэг жуулчин дунджаар 223,000 иен зарцуулж байгаа аж.   

mobile-logo