bnr-0
Nvidia-гийн орлого AI-ийн эрэлтийн улмаас дахин хүлээлтийг давлаа
5 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Өнгөрсөн гуравдугаар улиралд Nvidia 35.08 тэрбум долларын орлого олжээ.
  • 2024 он гэхэд хувьцааны ханш нь бараг гурав дахин өсч, одоо үеийн дэлхийн хамгийн үнэ цэнтэй олон нийтэд арилжаалагдсан компани болоод байгаа билээ.
  • Тэдний өнгөрсөн улирлын орлогын 3.1 тэрбум ам.долларыг нь сүлжээний эд ангиудын борлуулалтаас олсон хэмээн тайлагнасан байна. 
Nvidia гуравдугаар улирлын орлогоо тайлагнаж, уламжлал ёсоор борлуулалт, орлогын хүлээлтээс дахин давлаа.

Өнгөрсөн гуравдугаар улирлын орлогыг шинжээчид 33.16 тэрбум доллар хэмээн хүлээж байсан бол үүнийг давуулж 35.08 тэрбум долларын орлого олжээ.

Nvidia хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс хамгийн их ашиг хүртэгч компани болоод байна. 2024 он гэхэд хувьцааны ханш нь бараг гурав дахин өсч, одоо үеийн дэлхийн хамгийн үнэ цэнтэй олон нийтэд арилжаалагдсан компани болоод байгаа билээ.

Nvidia-ийн бүх борлуулалтыг зөвхөн чип бүрдүүлдэг юм биш. Тэдний өнгөрсөн улирлын орлогын 3.1 тэрбум ам.долларыг нь сүлжээний эд ангиудын борлуулалтаас олсон хэмээн тайлагнасан байна. 

Энэ улирлын цэвэр орлого 19.3 тэрбум доллар буюу нэгж хувьцаанд 78 цент болж өссөн ба яг нэг жилийн өмнө цэвэр орлого нь 9.24 тэрбум доллар нэгж хувьцаанд 67 цент байсан нь хэр их өсөлт үзүүлснийг нь харуулна.  

mobile-logo