bnr-0
Азийн орнуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ 2025 онд өсөх төлөвтэй байна
3 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Хонконг, Сингапур, Япон мөн Австрали зэрэг орнуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ 2025 онд өсөлттэй байна хэмээн тус тайланд онцоллоо.
  • Хонконгийн Засгийн газраас зээлийн хүүг бууруулж, эдийн засгийг дэмжих бодлогыг удаа дараа хэрэгжүүлснээр ийнхүү орон сууцны үнэ өсөх шатандаа орж байгаа аж.
Хонконг, Сингапур, Япон мөн Австрали зэрэг орнуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ 2025 онд өсөлттэй байна хэмээн тус тайланд онцоллоо.

Ирэх онд Азийн томоохон зах зээлүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх төлөвтэй байгааг сүүлийн үеийн тайланд дурджээ. 

Хонконг, Сингапур, Япон мөн Австрали зэрэг орнуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ 2025 онд өсөлттэй байна хэмээн тус тайланд онцоллоо.

Олон жилийн турш уналтад ороод байсан Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд энэ нь эерэг таамаглал болоод буй. 2019 онд дээд түвшинд хүрээд байсан орон сууцны үнэ 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Хонконгийн Засгийн газраас зээлийн хүүг бууруулж, эдийн засгийг дэмжих бодлогыг удаа дараа хэрэгжүүлснээр ийнхүү орон сууцны үнэ өсөх шатандаа орж байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ 10 хүртэлх хувиар өсөх магадлалтай байгаа аж.

Харин Австралийн орон сууцны үнэ 7-8 хувиар өсөх төлөвтэй байгаа бол Сингапур, Японд 3 хувь, 2 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.   

mobile-logo