bnr-0
Алтны ханшийг геополитикийн таагүй байдал улам өдөөж байна
3 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Улс орнуудын төв банк улмаар хөрөнгө оруулагчид 2025 онд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт “хоргодох байр”-ыг алт хэмээн сонгож байна.
  • АНУ-ын Нью-Йоркийн бирж дээр алтны хэлцэл нэг унци нь 2653.90 ам.доллараар хийгдэж, 0.9 хувийн өсөлт гарчээ.

Алтны ханш бирж дээр гурав дахь өдрөө дараалан өсөж байгаа тухай  мэдээлж, үүний шалтгааныг Орос-Украйны байдалтай холбон шинжээчид бичиж байна.

Улс орнуудын төв банк улмаар хөрөнгө оруулагчид 2025 онд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт “хоргодох байр”-ыг алт хэмээн сонгож  байна. Учир нь Орос, Украйны дайн хэн ч том гүрний удирдагчаар сонгогдоод  хэдхэн өдрийн дотор шийдэгдэх асуудал биш. Иймд алтны эрэлт, ханшийн өсөлт өнөөдрөөр хязгаарлагдахгүй гэж тэд бичиж байна.

Тухайлбал, спот алтны үнэ унци нь 0.7 хувиар өсөж, 2650.96 ам.доллар болжээ. АНУ-ын Нью-Йоркийн бирж дээр алтны хэлцэл нэг унци нь 2653.90 ам.доллараар хийгдэж, 0.9 хувийн өсөлт гарчээ. 

алт гра.png

Шинжээчид Холбооны Нөөцийн Сан арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ бага зэрэг бууруулах замаар алтны ханшийг богинохон хугацаанд түр зуур бууруулах хэдий ч үндсэн гол шалтгааныг шийдвэрлээгүй тохиолдолд алтны ханш өссөөр л байна гэж тэд таамаглаж байна. 

Дэлхийн улс төрийн тодорхойгүй байдал алтны зах зээлд эерэг хандлага, өндөр өсөлтийг авчирна гэж таамаглаж, эрэлтийг улам өсгөж буй аж. 

Алтны эрэлт нэмэгдэхийн хэрээр нөөц нь хомсдож байгаа. Энэ хомсдолтой 2030-2050 онд золгоно гэж таамаглаж байна. Тухайн үед алтыг орлох шинэ бүтээгдэхүүнийг гаргаж болох ч нөхөн сэргээгдэхгүй байгалийн энэ баялгийг сонирхох хандлага  улам өссөөр л байна. Эдийн засаг нь өдрөөс өдөрт бэхжсээр байгаа Хятадад гэхэд л мөнгөө алт болгон хадгалах эсвэл мөнгөний оронд алтан ялтас, алтан эдлэлийг илүүтэй сонирхох болсон аж.   

mobile-logo