bnr-0
Роботакси: Тээврийн хэрэгслийн ирээдүйн чиг хандлага
4 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • “Waymo” компани Сан-Франциско, Финикс, Лос-Анжелес зэрэг хотуудад футурист роботаксигаараа долоо хоногт 150,000 гаруй үйлчилгээг үзүүлж байна.
  • “Amazon”-ы эзэмшдэг “Zoox” компани жолооны хүрд, гишгүүргүй, тав тухыг дээдэлсэн роботакси бүтээсэн бол “Tesla” 2026 онд “Cybercab” загвараа гаргахаар төлөвлөж байна.
  • Хятад улс роботакси хөгжүүлэлтээр тэргүүлж, томоохон хотуудад хэдийн үйлчилгээгээ нэвтрүүлжээ.
“Waymo”-ийн автомат жолоодлоготой, цахилгаан машин нь бараг бүхэлдээ хүний оролцоогүйгээр ажиллахаар зохион бүтээгджээ.

Зөгнөлт уран сайхны кинон дээрээс л хардаг байсан автомат жолоодлоготой автомашин бодит амьдралд нэвтэрч эхэллээ. Тодруулбал “Waymo” компани Сан-Франциско, Финикс, Лос-Анжелес зэрэг хотуудад футурист роботаксигаараа долоо хоногт 150,000 гаруй үйлчилгээг үзүүлж байна.

“Waymo”-ийн автомат жолоодлоготой, цахилгаан машин нь бараг бүхэлдээ хүний оролцоогүйгээр ажиллахаар зохион бүтээгджээ. Үүнтэй зэрэгцэн “Amazon”-ы эзэмшдэг “Zoox” компани жолооны хүрд, гишгүүргүй, тав тухыг дээдэлсэн роботакси бүтээсэн бол “Tesla” 2026 онд “Cybercab” загвараа гаргахаар төлөвлөж байна.

Гэвч энэхүү технологийг нэвтрүүлэхэд сорилтууд тулгарсаар байна. Тухайлбал, “Cruise” компанийн роботакси өнгөрсөн онд явган зорчигчийг гэмтээж, Сан-Францискод үйл ажиллагаагаа зогсоосон. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд олон хүн санаа зовж байгаа нь олон нийтийн итгэлийг хүлээх том сорил болж байгаа юм. Үүний зэрэгцээ хууль, зохицуулалтын орчин ч бүрэн хангагдаагүй хэвээр байна. Засгийн газрууд технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд зохицуулалтын бодлого боловсруулж байгаа ч ахиц удаан байгаа аж.

Хятад улс роботакси хөгжүүлэлтээр тэргүүлж, томоохон хотуудад хэдийн үйлчилгээгээ үзүүлж буй. Харин АНУ-д “Waymo”, “Cruise” зэрэг компаниуд технологио өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд хууль, санхүүгийн олон саадтай тулгарч байна.

Роботакси хурдацтай хөгжиж байгаа бөгөөд олон нийтийн хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал болжээ. Аюулгүй байдал, зохицуулалт, инновацийг хослуулж чадвал автомат жолоодлоготой такси бидний өдөр тутмын тээврийн хэрэгсэл болох цаг ойртсоор байна.   

 

mobile-logo