bnr-0
Монголбанкнаас гаргасан "Nimravidae" дурсгалын зоос олон улсад шилдгээр шалгарлаа
06 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, мөнгөн дурсгалын зоосон дээр дүрсэлсэн “Nimravidae” гэр бүл нь муураас гаралтай махчин амьтдын устаж үгүй болсон төрөл юм.
  • Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” нь “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Best Gold Coin” төрөлд нэр дэвшлээ.
  • “Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай, хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ.
Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, мөнгөн дурсгалын зоосон дээр дүрсэлсэн “Nimravidae” гэр бүл нь муураас гаралтай махчин амьтдын устаж үгүй болсон төрөл юм.

Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос “Best Paleo Coin Award”-ыг авлаа.

Улаан алтаар хэсэгчлэн бүрхсэн 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, мөнгөн дурсгалын зоосон дээр дүрсэлсэн “Nimravidae” гэр бүл нь муураас гаралтай махчин амьтдын устаж үгүй болсон төрөл юм. Тэд 50 сая жилийн өмнө үүссэн бөгөөд анх муурын өвөг дээдэс гэж үздэг байсан бол өнөөдөр тэднийг муурын эгч дүүс гэж үздэг.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” нь “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Best Gold Coin” төрөлд нэр дэвшлээ. Тус дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, цэвэр алтан зоос юм.

“Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай, хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ. Тэр тусмаа тал нутгийн нүүдэлчин овог аймгууд энэхүү уламжлалыг хадгалан үлдэж, цаашид ч өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Дурсгалын зоос нь энэхүү сүрлэг шувууны хоёр дүр төрхийг харуулсан байна. Нэг тал нь шонхрын өхөөрдөм дүр төрхийг, нөгөө тал нь хурц ирмэгтэй хумстай араатан мэт дүр төрхийг харуулжээ. Уг дурсгалын зоос нь Ultra High Relief smartminting технологиор хийсэн, бодит мэт нарийн ширийн зүйлс, дүрслэлийг харуулж чадсан талаар Монголбанкны Эрдэнэсийн сангаас мэдээллээ.  

mobile-logo