- Өвлийн нислэгийн цагийн хуваарийг 2024 оны аравдугаар сарын 27-ноос 2025 оны гуравдугаар сарын 29-нийг хүртэл мөрдөнө.
- Өвлийн улиралд олон улсын нислэгт агаарын нийт 13 тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөжээ.
2024-2025 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт, буултын нислэгийн цагийн хуваарийг баталсан байна.
Өвлийн улиралд олон улсын нислэгт агаарын нийт 13 тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн нислэг үйлдэх аж. 2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Прага, Санья болон Хайнан руу шууд нислэг үйлдэнэ.
Өвлийн нислэгийн цагийн хуваарийг 2024 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд мөрдөж ажиллана.Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК найман чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Манай улсын төсөвт навигацын орлого чамгүй өндөр мөнгө төвлөрүүлдэг.Тэгвэл 2023 онд манай агаарын замыг 275 мянга гаруй удаагийн нислэг ашиглана гэж тооцож байсан ч энэ тоо дөнгөж 43 мянга буюу 13 хувийн гүйцэтгэлтэй л гарчээ. Харин олон улсын хөөрөлт 72 хувь, орон нутгийн нислэг оны эхэнд төсөвлөснөөс 79 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.