bnr-0
Мэтгэлцээний дараа Камала Харрист 47 сая ам.долларын хандив нэмж цугларчээ
09 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг хийсэн мэтгэлцээн өндөрлөснөөр Харрисыг дэмжсэн улс төрийн хандив 24 цагийн дотор 47 сая ам.долларт хүрчээ.
  • Мягмар гарагт зохион байгуулагдсан мэтгэлцээний үр дүнг хэд хэдэн санал асуулгаар авч үзэхэд дийлэнх үзэгчид Харрисыг ялсан хэмээн хариулаад буй.
  • Тус мэтгэлцээн өндөрлөснөөр "Trump Media" компанийн хувьцааны ханш уналтад орж, пүрэв гарагийн арилжаагаар түүхэн доод түвшинд хүрч хаагдсан байна.
Харрис болон түүний хамтрагч Тим Уолз нарыг дэмжиж буй 600 мянга гаруй бие даасан хандивлагч 47 сая ам.долларыг бүрдүүлсэн байна.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг хийсэн мэтгэлцээн өндөрлөснөөр Харрисыг дэмжсэн улс төрийн хандив 24 цагийн дотор 47 сая ам.долларт хүрчээ.

Харрис болон түүний хамтрагч Тим Уолз нарыг дэмжиж буй 600 мянга гаруй бие даасан хандивлагч 47 сая ам.долларыг бүрдүүлсэн байна. 

Нэр дэвшигч Харрисын наймдугаар сарын улс төрийн хандив 361 сая ам.долларт хүрсэн нь түүний өрсөлдөгч Трампын цуглуулаад буй 130 сая ам.доллароос хоёр дахин их үзүүлэлт юм. 

Мягмар гарагт зохион байгуулагдсан мэтгэлцээний үр дүнг хэд хэдэн санал асуулгаар авч үзэхэд дийлэнх үзэгчид Харрисыг ялсан хэмээн хариулаад буй. Уг үйл явдлын дараа Трампын зүгээс мэтгэлцээний үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Харрис түүнийг дахин мэтгэлцээнд дуудсан боловч Ерөнхийлөгч асан татгалзсан байна.

Тус мэтгэлцээн өндөрлөснөөр "Trump Media" компанийн хувьцааны ханш уналтад орж, пүрэв гарагийн арилжаагаар түүхэн доод түвшинд хүрч хаагдсан байна. Нэг өдрийн дотор тус компанийн хувьцааны ханш 3.6 хувиар буурч, нэгж хувьцаа 16.07 ам.долларт хүрч хаагдсан нь энэ оны гуравдугаар сард олон нийтэд нээлттэй болсноос хойших хамгийн доод түвшин аж.  

mobile-logo