3 жилийн дараах шинэ төрөл: Coca-Cola Spiced
02 сарын 22, 2024
ХУВААЛЦАХ
Coca-Cola Spiced болон Coca-Cola Spiced Zero Sugar ундаа.
Coca-Cola компани гурван жилийн дараа шинэ төрлийн ундааг зах зээлд нийлүүлж эхэллээ
Манхэттенд болсон энэхүү шинэ ундааны нээлтийн арга хэмжээний үеэр Coca-Cola компанийн дэлхийн брэнд хариуцсан захирал Оана Влад "Энэ бол шинэ үеийнхэнд зориулсан Кола" гэж тодотгожээ.
Тэрбээр “Шинэ төрөл нь бөөрөлзгөнийн сэргэг амтыг Коланы сонгодог найрлагатай хослуулж, дээр нь халуун ногооны бага зэрэг амтлагч нэмсэн” гэжээ.
Coca-Cola Spiced болон Coca-Cola Spiced Zero Sugar ундаа хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд энгийн Coca-Cola-тай адил үнээр хэрэглэгчдэд хүрч байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ