- Тэрбээр цагаачдын баривчлах тухай хуульд гарын үсэг зурж, Гуантанамогийн шоронг цагаачдыг хорих зориулалтаар бэлтгэх зарлиг гаргана хэмээв.
- Трампын хэлснээр, Гуантанамогийн шорон 30,000 ортой бөгөөд хүчин чадлыг нь нэн даруй хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.
- Трамп албан тушаалаа хүлээж авснаас хойш хууль бус цагаачлалтай тэмцэх хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ хуулийн хүрээнд илүү олон цагаачийг Гуантанамод хорихоор төлөвлөж буй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба дахь Гуантанамогийн цэргийн шоронг хууль бус цагаачдыг саатуулах төв болгон ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр цагаачдын баривчлах тухай хуульд гарын үсэг зурж, Гуантанамогийн шоронг цагаачдыг хорих зориулалтаар бэлтгэх зарлиг гаргана хэмээв.
Трампын хэлснээр, Гуантанамогийн шорон 30,000 ортой бөгөөд хүчин чадлыг нь нэн даруй хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Гэвч бодит хүчин чадал нь энэ тооноос хамаагүй бага талаар мэдээлэл цацагдаад буй. Уг шоронг 2002 оноос терроризмын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хорих зориулалтаар ашиглаж иржээ.
Трамп албан тушаалаа хүлээж авснаас хойш хууль бус цагаачлалтай тэмцэх хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ хуулийн хүрээнд илүү олон цагаачийг Гуантанамод хорихоор төлөвлөж буй аж. Байдены засаглалын үед хууль бусаар хил нэвтрэх үзэгдэл нэмэгдсэн ч түүний бүрэн эрхийн сүүлийн саруудад буурсан тухай судалгаанд дурдсан байна.
Трамп Гуантанамог өндөр хамгаалалт, чанга дэглэмтэй газар хэмээн онцолж, тэнд хоригдсон цагаачид АНУ-д дахин буцаж ирэх боломжгүй гэж мэдэгджээ.