bnr-0
MMC “Хангад Эксплорэйшн” компанийн 20 хувийг 88.81 сая ам.доллароор худалдана
02 сарын 22, 2024
ХУВААЛЦАХ
“Хангад эксплорэйшн” ХХК-ийн 6.90 сая ширхэг хувьцаа буюу 20 хувийг 88.81 сая ам.доллароор Хятад улсын ложистикийн компанид худалдаж байгаа юм.
Mongolian Mining Corporation

Mongolian Mining Corporation өөрийн охин компани болох “Хангад Эксплорэйшн” компанийн 20 хувийг Бээжинд төвтэй Jiayou International Logistics компанид худалдахаар болсноо мэдэгдлээ.

“Хангад эксплорэйшн” ХХК-ийн 6.90 сая ширхэг хувьцаа буюу 20 хувийг 88.81 сая ам.доллароор Хятад улсын ложистикийн компанид худалдаж байгаа юм.

Уг хэлцлийн дагуу Jiayou 10 жилийн хугацаанд MMC-ээс 17.5 сая тонн нүүрс худалдан авахаар тохиролцсон байна. Энэхүү хамтрал нь хоёр компанийн урт хугацааны стратегийн түншлэлийг бий болгож, эцсийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах нүүрсний тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилготой гэдгийг тэмдэглэжээ.

Хангад Эксплорэйшн ХХК нь Өмнөговь аймгийн Баруун Наран талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Хангад Эксплорэйшн ХХК-ийн аудит хийгдээгүй нийт хөрөнгийн хэмжээ 112.69 сая ам.доллар, өөрийн хөрөнгө 21.69 сая ам.доллар байсан байна.   

mobile-logo