bnr-0
ОХУ-ын дотоодын эрэлт нэмэгдэж, импорт өслөө
10 сарын 18, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын импортын түвшин өнгөрсөн оны түвшинд хүрч, сэргэлээ.
  • Уг сэргэлтэд дотоодын эрэлт нэмэгдэж, рублийн ханш өссөн мөн автомашины импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн гурван улирлын байдлаар импорт 76 тэрбум ам.долларт хүрч өссөн талаар ОХУ-ын Төв банк пүрэв гарагт мэдэгдлээ.

ОХУ-ын дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын импортын түвшин өнгөрсөн оны түвшинд хүрч, сэргэлээ.

Өнгөрсөн гурван улирлын байдлаар импорт 76 тэрбум ам.долларт хүрч өссөн талаар ОХУ-ын Төв банк пүрэв гарагт мэдэгдлээ. Тус улсын импорт өмнөх улирлаас 9 орчим хувиар өссөн байна.

Уг сэргэлтэд дотоодын эрэлт нэмэгдэж, рублийн ханш өссөн мөн автомашины импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Рублийн ам.доллартой харьцах ханш өмнөх оноос 5 хувиар, энэ оны хоёрдугаар улирлаас 2 хувиар тус тус өссөн байна.

Оросын Украинд үзүүлж буй түрэмгийллээс үүдэн олон улсын хориг арга хэмжээ чангарсаар байгаа юм. АНУ-ын зүгээс Оросын худалдааны гол түншүүдийн банкнуудад үзүүлэх дарамт шахалтыг чангаруулснаар бизнес эрхлэгчид төлбөр болон гүйлгээний бэрхшээлтэй тулгараад буй.   

mobile-logo